Үдээстэй гутал буюу ботинк нь хөлд эвтэйхнээс гадна дэгжин харагдуулж чаддаг гээд хоёр давуу талыг өөртөө нэгтгэдэг билээ. Загврын трэнд бүтээгчид загварлаг эмэгтэйчүүдэд санал болгох ботинк байгаа гэнэ. Харин бүсгүйчүүд эдгээр олон төрлөөс таалагдсанаа сонгох л үлдээд байна.
Үдээс: Гоёлын үдээс буюу хэрэглээний үдээс таны гутлыг орчин үеийн загварлаг харагдуулна. Гэхдээ трэндэд үдээс урттай, өндөр түрийтэй гутал орсныг санаарай.
Өсгий: Өсгийний хэлбэртээ анхаарна уу.
Квадрат хэлбэр: Хальтиргаатай гудамжаар тогтвортой явахыг хүссэн хатагтай нарт хамгийн чухал чиг хандлага юм. Квадрат хэлбэртэй, арзгар хадаасан хээтэй гуталтай байхад хальтирч унахаас айлгүй явж чадна гэдэгтээ итгээрэй.
Трапеци: Өсгий нь хэтэрхий энгийн санагдаад байвал ийм хэлбэртэйг сонго. Трапеци хэлбэрийн өсгий нь квадратыг бодвол илүү өндөр байдаг. Өвөрмөц харагдуулж, таны гутлыг илүү загварлаг харагдуулдаг юм.
Платформ: Өнгөрсөн зууны 70-аад онд моодонд орж байсан гутал эргээд иржээ. Ийм ултай гутал өсгийн өндрийг багасгаж өгдөг. Дээр нь бүсгүйчүүдийг хэдэн сантиметрээр өндөр болгодог. Дээр нь загварлаг өвлийг илүү тав тухтай болгох бүхий л асуудлыг нь шийджээ.
Чимэглэл: Гуталд чимэглэл өвөрмөц байдлыг нэмдэг.
Оосор, бүс: Үдээсний гадуур хэд хэдэн түгжээ, бүс, оосортой байвал бүү гайхаарай. Энэ бол таныг моод мэдэрдгийг харуулах бас нэгэн деталь нь юм шүү. Ийм бүс, оосортой гутал байхад таны хөл хэчнээн нарийхан болох нь илүү тодорно гээч.
Гинж: Та магадгүй гинжинд дуртай байлгүй. Гэвч өвлийн цагт гадуур хувцасны цаанаас зүүсэн гинж тань харагдахгүй шүү дээ. Харин ботинк дээрх гинж бол шууд л харагдана. Нарийхан, эсвэл нүсэр, зүүлттэй, эсвэл гархитай гээд ямар ч гинж таныг загварлаг гутал сонгосныг илтгэнэ.
Эх сурвалж: tkaner.com