Арванхоёрдугаар сарын 06-аас буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг өдрийг хүртэл нийслэлийн иргэдийг хямд үнэтэй махаар хангах үүднээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” үйл ажиллагааг эхлүүллээ.
Иймд иргэд махны худалдаачнаар дамжлагагүй шууд малчдын гар дээрээс хямд үнээр авах боломж бүрдэж байна.
Уг махны худалдаа нь:
- Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв
- Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв
- Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүр
Гэх мэт цэгүүдэд тус тус зохион байгуулах бөгөөд таван төрлийн мах, болон мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.