Мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээнд болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам, “Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL -2019”  мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг  2019 оны 12 сарын 7, 8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна. Тэмцээний зорилго:

  • Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх
  • Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх
  • Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Аялал жуулчлалын өвлийн эвент арга хэмжээ болгох

Оролцох тамирчид:

Аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан баг тамирчид болоод нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн