Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймагт болж улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв.
Эл хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, улсын начин Б.Амарзаяа, Б.Орхонбаяр, Н.Баярбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзсэн юм.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-аас энэ жилийн аймгийн баяр наадмын түрүү, үзүүр, улсын их баяр наадмын начин цолтнууд болох улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүлж баяр хүргэв. Б.Орхонбаяр начин шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзийг хүч бяр шавхсан барилдаан гаргаж өвдөг шороодуулсан бол улсын арслан Р.Пүрэвдагвыг улсын начин Б.Амарзаяа давжээ.