2019 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод-Монголын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.