Шведийн Хаант Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны нэрэмжит шилжин явах цомын тэмцээн дөрөвдэхь жилдээ амжилттай боллоо
Монголын Шагайн Харвааны Холбооны Швед дэх салбар Холбооноос 2019 оны аврага шалгаруулах уламжлалт тэмцээнийг Стокхольм хотод зохион байгууллаа. Монгол Шагайн харваа ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэний таван жилийн ойг тохиoлдуулсан энэхүү тэмцээний бахархал байв.
Монгол Шагайн харвааг бүс нутагтаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэх зорилго доор багийн харваа, хувийн болон чавх бууны цуваа харваа гэсэн төрлөөр харваачид цэц мэргэнээ сорьдог уламжлалтай.
Ингээд энэ жил Швед, Чех, Польш, Герман, Швецарь, Франц зэрэг орноос нийт есөн баг оролцон тойргоор тоглон дүнгээ гаргалаа.
Багийн харвааны тэргүүн байранд Ч.Гантөмөр ахлагчтай баг (Швед), дэд байранд Ө.Батсайхан ахлагчтай баг (Швед) гуравт Б.Энхтүвшин ахлагчтай баг (Швед) тус тус шалгарлаа.
Харин хувийн цуваа харваанд гурван харваач 19 онож сум уралдуулахад: Аймгийн гоц мэргэн С. Эндгэрэл, Монгол Улсын гарамгай мэргэн М.Энхболд, залуу харваач П.Лхагвадорж нар эхний гурван байрын эзэн болжээ
Тэгвэл чавх бууны харваанд 11 харваачаас тэргүүн байрыг н. Лхагва эзэлсэн бол Г.Гантулга (Швейцарь), Л.Энхжаргал (Швейцарь) нар удааллаа.
Амжилт үзүүлж түрүүлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар байлж урамшуулав.
Үйл явдлын зурагийн дэлгэрэнгүйг дараах линкээс үзэх боломжтой. SLAVA photography
Бэлтгэсэн: Р.Слава /МҮОНТВ-ийн Стокхольм хот дахь сурвалжлагч/
МШХХ- ны Швед дэх Салбар Холбоо
2019-11-26. Стокгольм хот