УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь удаа дараа бусдыг гүтгэж, илт худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацан, нэр хүндэд халдсан гэх хэрэгт холбогдох асуудал шүүхийн шатанд өрнөж буй.
Саяхан Ж.Батзандан нь Б.Хурцаас уучлалт гуйх ёстой гэх утга бүхий шүүхийн шийдвэр гарсан бол хоёр хоногийн өмнө Ж.Батзанданг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох шийдвэр бас гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ долоо хоногийн дава гарагт буюу 12 дугаар сарын 2-ны өдөр Ж.Батзанданг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгажээ.
Н.БАТАА
1 comment
УИХ-ын гишүүн байж хуулиа дээдэлдэггүй яадаг мал вэ. Ордноос нь чирээд аваад яваач. Шударга ёс ярьдаг энэ ингээд байхаар хэн хууль дагаж мөрдөх болж байна.