“Гоо сайхны олимп” болох Дэлхийн мисс тэмцээн нь энэ жил 69 дэх удаагаа Английн Лондон хотноо зохиогдож байна. 130 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Цэвэлмаа оролцож байгаа билээ. Эрхэм уншигч танд Монголын гоо бүсгүй М.Цэвэлмаагийн тухай 10 баримтыг хүргэж байна.

Энэ оны “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаа 22 настай, 174 см өндөр.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцаж байгаад, ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд элссэн. Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

2012 онд “Торго” загварын агентлагийг төгссөн. “Монголын сайхан бүсгүй 2018” гоо сайхны тэргүүн наадмын дэд байр буюу “Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт” гоо бүсгүй, “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон.

М.Цэвэлмаа хоёрдугаар курсийн оюутан байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажил зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, арван жилийн сургуулийн сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэрэг ажил санаачлан хэрэгжүүлжээ.

2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээ, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажил зохион байгуулдаг.

Мөн “Ээн ээн ээе” гарааны компани байгуулж, “Галент” органик саванг зах зээлд гаргасан. Түүнчлэн борлуулсан бүтээгдэхүүн бүрээс 100 төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг.

М.Цэвэлмаа гурван жилийн өмнөөс иог, бясалгалаар хичээллэж эхэлсэн. Мөн cross fit, spinning-ээр хичээллэдэг.

Тэрбээр үлгэр жишээ хүмүүсийн амьдралын түүх, намтрыг сонсох, уран зохиолын болон гүн ухааны ном унших дуртай.

Дэлхийн мисс тэмцээн зөвхөн гоо бүсгүйг шалгаруулахаас илүүтэй улс орных нь дэмжлэгийг шалгадаг. Монголын мисс М.Цэвэлмаа дэлхийн 130 орны оролцогчдоос санал асуулгын дүнгээр хоёрдугаарт байрт явж байгаа. .

By updown

4 thoughts on “Дэлхийн гоо бүсгүйн олимпод оролцогч М.Цэвэлмаагийн тухай 10 баримт”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн