Монгол Улсын 3-6-3 өрөлтийн рекордыг шинэчлэв

2019-12-04 10:05
0d389e5e1414fddc52e83537082213dc_193161

Хятад улсад 11-р сарын 29-нөөс энэ сарын 01-нд болсон Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 415 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан билээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон улсын аварга Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцсон бөгөөд тамирчид маань 3~6~3 өрөлтийн Монгол Улсын рекордыг шинэчилсэн төдийгүй тэмцээний 3-3-3 болон цикл өрөлтийн төрөлд шагналт байранд шалгарсан байна.