Сүүлийн хоёр сарын хугацаанд БНСУ-ын К-поп ертөнцийн гурван залуу төлөөлөгч нас бараад байгаа. Тэгвэл өчигдөр  /2019.12.03/ Өмнөд Солонгосын “Surprise U” хамтлагийн дуучин, “You, Deep Inside of Me”, “Love With Flaws” киноны жүжигчин 27 настай Ча Ин Хаг гэртээ нас барсан байхыг түүний менежер олж цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Тус улсын залуу дуучид, жүжигчид нэг ижил байдлаар нас барж байгаа нь энтертайнмент ертөнцийн өрсөлдөөн, дарамт шахалт  болон цахим орчинд үүссэн тэдний эсрэг доромжилол, үүнээс үүдсэн сэтгэл гутралтай холбоотой. Энэ бүгдийг тэсээгүй дуучид амиа егүүтгэж байна гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа аж.

Талийгаач дуучны үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн гэрээслэл олдоогүй байна. Түүний харьяалагддаг “Fantagio” энтертайнмет компани хэрэг явдалд гүн эмгэнэл илэрхийлээд тэдний гэр бүлийг тайван байлгахын тулд элдэв худал цуу яриа тараахгүй байхыг шүтэн бишрэгчдээс нь хүсчээ.

GUARDIAN

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн