Байшин, орон сууцны улсын тооллого нийслэлийн хэмжээнд 11-р сарын 19-нөөс 12-р сарын 22 хүртэл явагдана. Бэлтгэгдсэн тоологч танай өрхөөр орж, тооллогын асуулгыг таблет төхөөрөмжөөр бүртгэнэ. Тиймээс иргэн Та тооллогын ажилтанг гэр, орон сууцандаа нэвтрүүлэн, хуульд заасан иргэнийхээ үүргээ биелүүлэн, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна.
Хэрэв танай өрх эзгүй байгаад Тооллогод хамрагдаагүй бол харьяа хороо, дүүргийн тооллогын ТҮР товчоонд хандаж, тооллогод хамрагдана уу.
ТҮР товчооны хариуцлагатай жижүүрийн утас 70171660, 70171322
Өнөөдрөөс нийслэлийн тооллогын комиссын орлогч дарга, нийслэлийн статистикийн газрын дарга Ц.Заяхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт тооллогын ажлыг эхлүүлэв. Тус дүүрэгт 2019.12.03-2019.12.11-ний хооронд Байшин, орон сууцны тооллого явагдана.
Иргэд та бүхэн өөрийн дүүрэгт явагдаж байгаа тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Нийслэлийн статистикийн газар