Өнөө маргаашдаа Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.
2019 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаас 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв
5,7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна.