Австралид ойн түймэр үргэлжилсээр байна. Энэ түймэрт хэдэн мянган хүн өртөж, амиа алдсан хүн ч байна. Хотууд утаанд автаж, хүнд байна. Азаар байгаль түймрийг унтраахад бага ч атугай тус хүргэжээ.
Шинэ Өмнөд Уэльс гэх түймэрт хамгийн их өртсөн мужид олон га ой түймэрт өртсөн. Энэ түймэрт Леонгат хотын гал сөнөөх бригад анхнаас нь ажиллаж эхэлсэн юм. Ингээд дүрэлзэн ассан хүнд галтай тэмцэх нөр их хүнд ажилд нь тэнгэр гэнэт тус болжээ.
Гал сөнөөгчид Фэйсбүүкт баярлан үсэрч байгаа зургаа хүртэл тавьсан байна. Мэдээж бороо хур түймрийг бүрэн арилгаагүй. Энд нийт галын 65 голомт асаж байна.
Эх сурвалж: lifter.com.ua