“Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг эхлүүллээ

2019-12-02 11:111min0
1196fda7b87d30681445ceb101c09762_x3

Дундговь аймгийн ЗДТГ-аас санаачлан “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг эхлүүлээд байна. Удирдамжид “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлиг, Соёлын тухай хуулийн 5.3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, Засгийн газрын 257-р тогтоолын 1.2, Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаарлын хүрээгээ тогтоож, үр удмаа заавал өвлүүлэх үүрэг хүлээнэ.

Монголын уламжлалт Соёлын биет бус өвийн нэг хэлбэр болох Угийн бичиг хөтлөх ажлыг өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэх эрмэлзлэлийг төрүүлж, байгууллага, хувь хүн, гэр бүлийн хамтын үйл ажиллагааг дэмжихэд оршино” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй