Хүн чаддаг юмаа л хийсэн нь дээр юм байна

2012-2016 онд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч байсан улстөрчдийн үнэмлэхүй олонхи нь суудлаасаа буусан. Тэр тусмаа АН-аар овоглож байсан олон туршлагатай гишүүд сонгуульд бүдэрч, өдгөө чөлөөт гишүүн болчихоод буй юм.
Ялагдлын шокноосоо гарч чадаагүйгээс болсон уу, юутай ч 2016 оны сонгуулиас хойш тэд сураг тасарсан гэхэд болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, А.Бакей нарын сураг тасарсан гишүүд өнгөрөгч долоо хоногт намынхаа хурлын үеэр уулзацгааж харагдлаа.
Тэр тусмаа өнгөрсөн парламентад тун ч амь нэгтэй байсан АН-ын эмэгтэй улстөрчид удтал тэврэлдэн уулзацгааж харагдсан юм. Тухайлбал, намын Их хурлын үеэр Архи, тамхины эсрэг хууль санаачилсан атлаа өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи ууж суусан бичлэг нь олонд цацагдаж, 2016 оны сонгуулиар санамсаргүй ялагдал хүлээсэн Л.Эрдэнэчимэг гишүүн тун ч өнгө зүс засчихсан давхиж явлаа.
Хэсэг хугацааны турш ажин түжин байсан экс гишүүн маань тэгвэл мөөг тарих сургалтад хамрагдаж, хүлэмжинд цагаан мөөг тариалан, бизнес хийж суугаа бололтой. Тэрбээр, энэ талаараа “Мөөг тарих сургалтандаа суучихлаа. Үйлдвэрийн барилгаа эхлүүлчихлээ. Удахгүй та нарыгаа монгол хөрсөнд ургасан цагаан мөөгөөр дайлна аа” хэмээн өөрийн зургаа оруулжээ. Экс гишүүн олон төрлийн бизнестэй. Эмийн худалдааны салбарт тэргүүлдэг “Монос” компани түүнийх гэдгийг хүн бүхэн мэднэ.
Нөгөө талаар цэцгийн худалдаа эрхэлж, Төрийн ордонд цэцгийн хүлэмж байгуулах шахдаг байлаа. Гишүүдийн төрсөн өдөрт амьд цэцгээр бэлэг барьж, өөрийн сонгогдсон дүүргээ цэцгээр бялууртал чимэглэдэг эрхэм гишүүн шинэ төрлийн бизнесээ эхлүүлжээ. Тун удахгүй экс гишүүнийхээ тарьсан цагаан мөөгөөр хоол хийж идэх нь ээ, монголчууд.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN
13 сэтгэгдэлтэй
Зочин
2017-05-12 15:08 at 15:08
ЭНЭ БАРИАД СУУЖ БАЙГАА МӨӨГЧ АРАЙ ЦАГААН МӨӨГ БИШЭЭ МОНГОЛЧУУД ИЙМ МӨӨГИЙГ ХАР МӨӨГ ГЭЭД ИДДЭГГҮЙ
Зочин
2017-05-12 16:57 at 16:57
Худлаа мэдэмхийрсэн сдак минь дуугай өнгөрчиж болохгүй юу
бат
2017-05-12 16:03 at 16:03
чаг мөөг байна
Зочин
2017-05-12 21:40 at 21:40
tamhinii hynaltiin tuhai huuliig boliochee
Би монгол хүн
2017-08-09 09:51 at 09:51
ЭНЭ ЭМЭГТЭЙ ХААНА Ч ЯВСАН ИХИЙГ БҮТЭЭЖ ЧАДАХ, ХҮН АРДАА ТУСТАЙ ҮЙЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ ИХ ЧАДАЛТАЙ ХҮН ШҮҮ.
Зочин
2017-08-09 11:35 at 11:35
ЭНЭ МӨӨГ НЬ ХҮНИЙ БИЕД МАШ ИХ АШИГ ТУСТАЙ ЛИНЧИ УЛААН МӨӨГ БАЙНА ОДООГООР МАНАЙ УЛСД МАЛАЙЗ УЛСЫН ДХН КОМПАНИЙН ЭНЭ МӨӨГӨӨР ҮЙЛДВЭРЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН МОНГОЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙНА
Зочин
2017-08-09 11:46 at 11:46
ХӨДӨЛМӨРЧ дайчин бүсгүй шүү.МОНГОЛЧУУДЫНХАА мөөгний хэрэглээг хангана гэдэг маш зөв шийдэл байна.Баяр хүргэж.амжилт хүсье.
Сараана
2017-08-09 12:09 at 12:09
Мөөг тарьж биеэ аргацааж суухаар нөгөө олон татхи татах цэгээ нэг тииш болгооч. Онигоотой хүүхэн дэа
Жаргал
2017-08-09 15:00 at 15:00
зүгээр сууж чаддаггүй, үргэлж л нэг юм хийж байдаг сүрхий бүсгүй юм аа. Амжилт хүсье. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэж үүнийг л хэлэх байх даа.
Зочин
2017-08-09 16:21 at 16:21
Ямар ч мөөг бсан яадгийн. Хүнд хэрэгтэй ажил хийдэг хүн шүү. Эрдэнэчимэгтээ амжилт хүсье!
Энкүүш
2017-08-09 16:22 at 16:22
Ямар ч мөөг бсан яадгийн. Хүнд хэрэгтэй ажил хийдэг хүн шүү. Эрдэнэчимэгтээ амжилт хүсье!
Зочин
2017-08-09 18:02 at 18:02
Бүгд л архиа ууж сексээ хийгээд тамхиа татдагтай адил одоо мөөг тарьцагаа нэр чинь цэвэршинэ
Зочин
2017-08-09 20:12 at 20:12
Бүтээлч эмэгтэй!!! Их Хуралд биш, бүтээн байгуулалтын талбарт байх естой, тэр газраа бна. Баяр хүргье!!