Хүн чаддаг юмаа л хийсэн нь дээр юм байна

2012-2016 онд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч байсан улстөрчдийн үнэмлэхүй олонхи нь суудлаасаа буусан. Тэр тусмаа АН-аар овоглож байсан олон туршлагатай гишүүд сонгуульд бүдэрч, өдгөө чөлөөт гишүүн болчихоод буй юм.

Ялагдлын шокноосоо гарч чадаагүйгээс болсон уу, юутай ч 2016 оны сонгуулиас хойш тэд сураг тасарсан гэхэд болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, А.Бакей нарын сураг тасарсан гишүүд өнгөрөгч долоо хоногт намынхаа хурлын үеэр уулзацгааж харагдлаа.

Тэр тусмаа өнгөрсөн парламентад тун ч амь нэгтэй байсан АН-ын эмэгтэй улстөрчид удтал тэврэлдэн уулзацгааж харагдсан юм. Тухайлбал, намын Их хурлын үеэр Архи, тамхины эсрэг хууль санаачилсан атлаа өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи ууж суусан бичлэг нь олонд цацагдаж, 2016 оны сонгуулиар санамсаргүй ялагдал хүлээсэн Л.Эрдэнэчимэг гишүүн тун ч өнгө зүс засчихсан давхиж явлаа.

Хэсэг хугацааны турш ажин түжин байсан экс гишүүн маань тэгвэл мөөг тарих сургалтад хамрагдаж, хүлэмжинд цагаан мөөг тариалан, бизнес хийж суугаа бололтой. Тэрбээр, энэ талаараа “Мөөг тарих сургалтандаа суучихлаа. Үйлдвэрийн барилгаа эхлүүлчихлээ. Удахгүй та нарыгаа монгол хөрсөнд ургасан цагаан мөөгөөр дайлна аа” хэмээн өөрийн зургаа оруулжээ. Экс гишүүн олон төрлийн бизнестэй. Эмийн худалдааны салбарт тэргүүлдэг “Монос” компани түүнийх гэдгийг хүн бүхэн мэднэ.

Нөгөө талаар цэцгийн худалдаа эрхэлж, Төрийн ордонд цэцгийн хүлэмж байгуулах шахдаг байлаа. Гишүүдийн төрсөн өдөрт амьд цэцгээр бэлэг барьж, өөрийн сонгогдсон дүүргээ цэцгээр бялууртал чимэглэдэг эрхэм гишүүн шинэ төрлийн бизнесээ эхлүүлжээ. Тун удахгүй экс гишүүнийхээ тарьсан цагаан мөөгөөр хоол хийж идэх нь ээ, монголчууд.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

updown.mn

Мэдээний админ

Learn More →

13 thoughts on “Хүн чаддаг юмаа л хийсэн нь дээр юм байна

  1. Нэргүй 2017-05-12 15:08 at 15:08

    ЭНЭ БАРИАД СУУЖ БАЙГАА МӨӨГЧ АРАЙ ЦАГААН МӨӨГ БИШЭЭ МОНГОЛЧУУД ИЙМ МӨӨГИЙГ ХАР МӨӨГ ГЭЭД ИДДЭГГҮЙ

    Хариулах
    1. Нэргүй 2017-05-12 16:57 at 16:57

      Худлаа мэдэмхийрсэн сдак минь дуугай өнгөрчиж болохгүй юу

      Хариулах
  2. бат 2017-05-12 16:03 at 16:03

    чаг мөөг байна

    Хариулах
  3. Нэргүй 2017-05-12 21:40 at 21:40

    tamhinii hynaltiin tuhai huuliig boliochee

    Хариулах
  4. Би монгол хүн 2017-08-09 09:51 at 09:51

    ЭНЭ ЭМЭГТЭЙ ХААНА Ч ЯВСАН ИХИЙГ БҮТЭЭЖ ЧАДАХ, ХҮН АРДАА ТУСТАЙ ҮЙЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ ИХ ЧАДАЛТАЙ ХҮН ШҮҮ.

    Хариулах
  5. Нэргүй 2017-08-09 11:35 at 11:35

    ЭНЭ МӨӨГ НЬ ХҮНИЙ БИЕД МАШ ИХ АШИГ ТУСТАЙ ЛИНЧИ УЛААН МӨӨГ БАЙНА ОДООГООР МАНАЙ УЛСД МАЛАЙЗ УЛСЫН ДХН КОМПАНИЙН ЭНЭ МӨӨГӨӨР ҮЙЛДВЭРЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН МОНГОЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙНА

    Хариулах
  6. Зочин 2017-08-09 11:46 at 11:46

    ХӨДӨЛМӨРЧ дайчин бүсгүй шүү.МОНГОЛЧУУДЫНХАА мөөгний хэрэглээг хангана гэдэг маш зөв шийдэл байна.Баяр хүргэж.амжилт хүсье.

    Хариулах
  7. Сараана 2017-08-09 12:09 at 12:09

    Мөөг тарьж биеэ аргацааж суухаар нөгөө олон татхи татах цэгээ нэг тииш болгооч. Онигоотой хүүхэн дэа

    Хариулах
  8. Жаргал 2017-08-09 15:00 at 15:00

    зүгээр сууж чаддаггүй, үргэлж л нэг юм хийж байдаг сүрхий бүсгүй юм аа. Амжилт хүсье. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэж үүнийг л хэлэх байх даа.

    Хариулах
  9. Нэргүй 2017-08-09 16:21 at 16:21

    Ямар ч мөөг бсан яадгийн. Хүнд хэрэгтэй ажил хийдэг хүн шүү. Эрдэнэчимэгтээ амжилт хүсье!

    Хариулах
  10. Энкүүш 2017-08-09 16:22 at 16:22

    Ямар ч мөөг бсан яадгийн. Хүнд хэрэгтэй ажил хийдэг хүн шүү. Эрдэнэчимэгтээ амжилт хүсье!

    Хариулах
  11. Нэргүй 2017-08-09 18:02 at 18:02

    Бүгд л архиа ууж сексээ хийгээд тамхиа татдагтай адил одоо мөөг тарьцагаа нэр чинь цэвэршинэ

    Хариулах
  12. Нэргүй 2017-08-09 20:12 at 20:12

    Бүтээлч эмэгтэй!!! Их Хуралд биш, бүтээн байгуулалтын талбарт байх естой, тэр газраа бна. Баяр хүргье!!

    Хариулах

бат-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн