Энэ сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдааны үеэр Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи үзэгчдийн суудалд сууж буй харагдсан билээ.
Учир нь эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон бөгөөд энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ.
Учир нь түүнийг Засгийн газрынхаа шийдвэрийн үл тоон, энэ жилийн ДАШТ-д барилдсан гээд Иранчууд түүнийг ихэд шүүмжилжсэн байна.
Тиймээс Саид Моллай нутаг буцалгүй Германд үлдэн, улс төрийн орогнол хүсэж байсан хэдий ч тэрбээр манай улсыг сонгож, Монголыг төлөөлөн тэмцээнд оролцохоор шийдсэн байна.
Мөн энэ жилийн ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой юм. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад Иран жүдочдын талаар ч бид ярих болно. Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн байна.