Өмнөговь аймгийн Политехник коллеж олон улсын стандартыг нэвтрүүллээ

Өмнөговь аймгийн Политехник коллеж нь мэргэжил олгох урт болоод богино хугацааны сургалтуудыг хийж уул уурхайд чадварлаг ажилтанг бэлтгэдэг. Энэхүү Политехник коллежийн төгсөгчид уул уурхайн компанид амжилттай ажиллаж байна. Тэд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хэрэгжүүлэхийг зорьдог ба 2019 онд сургалтын үйл ажиллагаандаа ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлжээ.

Ингэснээр аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ. Өөрөөр хэлбэл Өмнөговь Политехникийн коллежийн төгсөгч оюутан, ажилчид эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж бодит өөрчлөлт үр дүнг нэмэгдүүлнэ.

 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн