Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж, Д.Баярсайхан, Л.Чинбат нарын 10 хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн. Тус шүүх хурал өчигдөр 19:30 цагийн үед завсарласан бөгөөд өнөөдөр үргэлжилж байна.
Мөн З.Баянсэлэнгийг өмгөөлөгчгүйгээр хаалттай шүүж, цагдан хорилоо гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан бол энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг сар гаруй хугацаагаар хойшлуулсан юм.
З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэргийг тусгаарлан бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Өмнө нь Улсын Дээд шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч энэ оны 11-р сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан” гэв.