УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг сэжиглэн хардах хүмүүс байдаг. Түүнийг мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэж шалгаж байгаа бололтой.
Ямартай ч фэйсбүүк хуудаснаа Н.Номтойбаярын “Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хаягласан хүсэлт олон нийтэд ил болоод байна. Тэрбээр болсон явдлыг дурьдаад “… Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа НПГ-т гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ.