Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах “Peace village” хотхоны 208 тоот байрыг ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

НМХГ-ын төв лабораторийн 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн нян судлалын сорилын дүнгээр 208 тоот байрны гүний худгийн уснаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрч, ус нөөцлөх сангаас авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо их зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байгаа нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах.

Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 07 тоот зөвшөөрлөөр гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Холбогдох аж ахуйн нэгж, иргэнд гүний худаг, ус нөөцлөх сав болон ус түгээгдэж буй шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн