Алхаад IPhone 11 хож. Энэ өгүүлбэр таны сонирхлыг аль хэдийн татсан нь ойлгомжтой. Тэгвэл Монголд анх удаа алхангаа мөнгө олох боломжийг бүрдүүлсэн “WE” нэртэй гар утасны аппликэйшн нээлтээ хийлээ.
Өдөр тутмын амьдралдаа хэвшил болсон алхалт гэдэг зүйлийг хийснээр мөнгөн дүнтэй тэнцэх оноог цуглуулж, Iphone 11 хожих боломжийг Монгол залуус бий болгожээ. Таны хийх зүйл ердөө л аппликэйшнийг гар утсандаа суулган өөрийн дурын хугацаанд алхах. Амархан биш гэж үү?
Энэхүү аян нь “WE” аппликейшн нээлтээ хийж олон нийтэд цацагдсанаас хойш долоо хоногийн дараа эхлэх бөгөөд гар утсандаа суулгасан аппликэйшний чалленж цэсрүү орж, старт товчийг дарснаар тооцогдож эхлэх юм. Нэг км алхалт тооцогдох бүрд автоматоор 300 оноо орж ирнэ.
Өдөрт хамгийн ихдээ 15 км алхалт хийж оноо авах заалттай бөгөөд дээд хэмжээг хүртэл алхана гэж тооцвол өдөрт 4500 төгрөгтэй тэнцэхүйц оноотой болно гэсэн үг. Алхаад 10 минутад хүрэх боломжтой газраа цаг гаруй хугацаанд түгжирч, стрессдэж сууснаас эрүүл мэнд болон санхүүдээ хөрөнгө оруулалт хийж “WE” аппликэйшнтай “хамт”алхах боломж хүн бүрд нээлттэй болсон цаг ирлээ.
Цуглуулсан оноогоороо байнга ордог, эсвэл орохыг хүссэн ч үнэ нь их санагддаг газартаа хөнгөлөлт аваад үйлчлүүлнэ гээд бодвол сарын хэрэглээний мөнгөө ч хүртэл хэмнэх боломжийг алдалгүй өнгөрөөх хүн байхгүй биз ээ.