Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь залуу бизнес эрхлэгчдэд сургалт, семинар явуулах, оюуны дэмжлэг туслалцаа үзүүлэх, залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, холбох чиглэлээр Монголын бизнесийн зөвлөхүүдийн боловсролын академи, Токиогийн Магадлан итгэмжлэгдсэн И БИ ЭЙ Менежментийн зөвлөхийн сургуультай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд арвандүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар инновацын төв”-д Япон улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, төвийн үйл ажиллагаатай танилцан, тус төвийн инкубаторт бойжиж буй гарааны бизнесийн төлөөлөлтэй уулзаж, туршлага солилцлоо.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР