Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд өрнүүлсэн “Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах аян”-д амжилттай оролцож, гутгаар байрт шалгарлаа.

Онцгой байдлын газар нь хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хамт олон байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж, хүндэтгэлийн өргөө, албаны музей байгуулан бялдаржуулах танхим, сургалтын танхим, цэргийн амрах байрыг засварлан тохижууллаа.

 Говь-Алтай аймгийн  Онцгой байдлын газраас мэдээллээ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн