Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр ьа бид өдөрт 18-19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэхэд “эндофин” буюу аз жаргалын гормон болон”серотин” буюу стрэссээс ангижруулагч бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж эрч хүч өгдөг байна.

Инээмсгэлэлийн тухай судалдаг шинжлэх ухааныг “Жетолин” гэдэг. Инээмсэглэхэд та бидний биеийн 5-53 булчин ажилдаг бөгөөд жоохон хүүхдүүд өдөрт 400 удаа инээмсэглэдэг. Хэн нэгний инээж байгааг сонсоод та инээхгүй байж чадах уу? Хацрынхаа булчинг өвдөтлөө барьж хүчилсэн ч инээд таны дотроос өөрийн эрхгүй гарах гэдэг биз дээ. Инээд яг л агаарт цацагдангуутаа маш хурдан үржилд ордог нян мэт. Гэхдээ хэрэв нянтай зүйрлэвэл инээд хамгийн сайн нян. Инээдний ач тусыг хүн бүр л гайхдаг. Гэхдээ яг ямар ач тустай, юунд сайн байдгийг та мэдэх үү?

Тэгвэл…

1. Ядарсан мэт сэтгэгдэл төрж байна уу? Тэгвэл зүгээр л инээмсэглэ. Ингэвэл сэтгэл санааны тааламжгүй байдал урьд өмнө байгаагүй мэт алга болно. Инээхээс битгий ич. Сайхан инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээдэггүй. Инээх дуртай хүмүүс бага өвчилж, цухалдаж, уурлах нь багасч, сэтгэл гутрал гэж юу байдгийг мэддэггүй байна.

2. Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь аз жаргалыи даавар болох эндофриныг ялгаруулдаг. Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг байна. Үүнээс гадна хамгийн сүүлд хэзээ инээснээ санахад хүртэл сэтгэл санааны байдал сайжирдаг гэнэ. Британийн сэтгэл зүйчдийн судалгаагаар инээдмийн кино үзсэний дараа хүний уур бухимдлын түвшин хэд дахин буурдаг болох нь батлагджээ. Үүнээс гадна инээдмийн зүйл үзэхээр төлөвлөсөн хүмүүс үзвэрээсээ хоёр хоногийн өмнөөс эхлэн уурлаж бухимдах нь хоёр дахин багасдаг байна.

3. Инээд нь арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлнэ.

4. Инээд харилцааг бэхжүүлнэ. Сайхан, эелдэг харьцааг тогтооход инээмсэглэл маш чухал үүрэггэй. Хүмүүсийн тухай инээдтэй төсөөлөл бие биетэйгээ илүү нээлттэй харилцахад тустай. Хэрвээ та хошигнож байгаа бол инээдтэй харагдахаас битгий ичээрэй.

5. Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгапын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг “дотоод” аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүитэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатаах бүрэн бололцоотой. Ийм хэмжээний илчлэгийг нэг цагийн турш хурдан гүйж л шатаах боломжтой.

6. Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судсууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний дайрлагад өртсөн хүмүүст ч ашигтай. Эмч нарыи үзсэнээр сайхан сэтгэгдэл хоёр дахь удаа дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.

7. Инээд өвчин намдаадаг. Хүнийг инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндофрин нь бидний бид махбодын жинхэнэ өвчин намжаах эм юм. Түүнээс гадна хүн инээж байх үедээ өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов өвчнөө мартдаг байна. Инээж, асуудлыг эергээр харж чаддаг өвчтнүүд гуниглаж байгаа хүмүүсийг бодвол өвдөлтийг илүү тэсвэрлэх чадвартай байдаг хэмээн эмч нар тэмдэглэжээ.

8. Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна. Зарим нэгэн эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай харьцуулан үздэг.

9. Инээд стрессийг ялан дийлдэг. Британий эрдэмтэд инээдийг хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгаагаараа тэд сайн дурынхныг хоёр үндсэн хэсэг хуваасан байна. Эхний бүлгийн хүмүүст тэд хошин шогийн тоглолт цагийн турш үзүүлсэн бол хоёр дахь бүлгийнхнийг чимээгүй суухыг хүсчээ. Үүний дараа туршилтанд оролцогчид цусны шинжилгээ өгсөн байна.

Шинжилгээгээр хошин шогийн тоглолт үзсэн хүмүүсийн стрессийн дааврын түвшин (кортизол, допамин, адреналин зэрэг) нь хоёр дахь бүлгийнхнээс харьцангуй бага байжээ. Учир нь хүн инээж байх үед биеийн бүх хэсгийн ачаалал нэмэгддэг гэнэ. Харин инээхээ болих үед бие тайвширч, сулардаг байна. Тэгэхээр инээд нь биеийн болон сэтгэлийн ачааллаас давхар салгадаг эм гэсэн үг. Эрдэмтдийн баталснаар нэг минут чин сэтгэлээсээ инээх нь 45 минут тайван амарсантай тэнцдэг гэнэ.

10. Инээд дархлааг сайжруулна. Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсиий дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.

By updown

One thought on “Таны амралтанд: Инээхийн ач тус”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн