Хилийн боомт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ажиллахгүй

2019-11-22 10:24
3c9a9beae6b6b0c74a98657947d91c2d

Хилийн боомт болон тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 11-р сарын 26-нд Улс тунхагласны баяр, мөн 11-р сарын 27-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох тул хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.