Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Японы цэргүүдийг бут ниргэсэн, Халх голын зэвсэгт мөргөлдөөний тухай баримтат киноны зураг авалтыг эхлүүллээ хэмээн ОХУ-ын “Ленфильм” кино студийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Уг баатарлаг үйл явдалд зориулсан баримтат киног “Ленфильм” студийн удирдлага Оросын Түүхийн нийгэмлэгтэй хамтран ажилласны үр дүнд бүтээх боломжтой болсон” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч хэлэхийн зэрэгцээ уг төсөлд Монголын талын санаачилснаа хэрэгжсэн гэдгийг онцолжээ.
Төслийн ерөнхий продюсероор студийн дарга Эдуард Пичугин ажиллаж байгаа бол найруулагч Андрей Егоров найруулах гэнэ
Тус “Баримтат төсөл нь тулаантай холбоотой жинхэнэ кадр, материалуудыг эрж хайхтай шууд холбоотой. Энэ асуудал дээр бид Оросын түүхийн нийгэмлэгийн хамт олонтой хамтарч ажилласан. Бид өнөөг хүртэл нийтэд дэлгэгдээгүй хосгүй ховор баримт, бичлэгүүдийг цуглуулж чадсан” гэж Эдуард Пичугин ярьсан байна.
Харин одоогоор студийн нэгдүгээр павильонд дүр хуваарилах бэлтгэл базааж байгаа бөгөөд зураг авах тайзыг зассан.
Энэ сарын 26-нд Монголын жүжигчдийг энд сонсоно. Тэд Халх голын эрэг дээрх үйл явдлын гэрч нарын өдрийн тэмдэглэлээс уншина. Бид 12-р сарын 20-нд зураг авалт, монтажийг дуусгахаар төлөвлөж байна” хэмээн найруулагч Андрей Егоров хэлжээ.
Мөн түүнчлэн баримтат кинон дээр ажилласнаар “Ленфильм” студи Халх голын байлдааны талаар өгүүлсэн уран сайхны киноны зураг авалтад бэлтгэх баримт, материалуудыг цуглуулах боломжтой болох юм.