Бидний олонх нь их мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ хүмүүс баяжихын тулд юу хийхэд бэлэн байдаг бол? Энэ удаад бид дэлхийн хамгийн баян гэмт хэрэгтнүүдийн тухай өгүүлэх болно. Тэд баян цатгалан амьдрахын тулд ямар аймшигт гэмт хэрэг үйлдсэн болохыг нь сонирхоорой.
10. Дэннис Козловски: Хөрөнгө: $600 сая
Дэннис Козловски Бермудад Tyco Industrial нэртэй компани бүртгүүлж, компани нь хэдэн жилийн дотор мянга орчим компанийг залгисан том компани болжээ.
Гэвч олсон ашгаа бүгдийг нь бизнесээ өргөжүүлэхэд зарцуулсангүй. Козловски болон түүний туслах Марк Шварц нар Тусо компанийн мөнгийг өөрсдийнх нь мэт зарцуулж эхлэв. Дэннис өөртөө $19 саяын байшин худалдан авч, түүнчлэн Нью-Йоркт $18 саяын байр хүртэл авчээ.
Мөрдлөг шалгалтын үеэр хамгийн дуулиан тарьсан худалдан авалт нь шүршүүрийн хөшгийг 6000-аар, хувцасны өлгүүрийг түүнээс гурав дахин бага үнээр худалдан авсан явдал байлаа.
Козловски, Шварц нарын компанид учруулсан нийт хохирол $1,6 тэрбум болсон бөгөөд хоёулаа 25 жил хорих ял сонсчээ.
9. Бернард Мэдофф: Хөрөнгө: $820 сая
Түүхэн дэх санхүүгийн хамгийн том пирамидын эзэн.
1960-аад онд байгуулагдсан Madoff Investment Securities компани нь хөрөнгө оруулагчдын хязгааргүй их итгэлийг ашигласан юм. 2008 оны санхүүгийн хямралын ид оргил үед компани дампуурахад хэдэн сая хувийн болон санхүүгийн томоохон байгууллага өртсөн. Мэдоффт шүүхээ 150 жилийн хорих ял оноожээ.
8. Хоакин Гусман: Хөрөнгө: $1 тэрбум
Мексикийн тэрбумтан гэмт хэрэгтэн Хоакин Гусман Лоэра El Chapo буюу “Тайрдас” хэмээх гэмт хэргийн нэрээрээ алдартай. Шоронгоос хэд хэдэн удаа оргож байсан. Тухайлбал, 2015 онд тэрбээр Мексикийн онц дэглэмтэй хорихоос зугтаж чадсан байдаг.
Хар тамхины худалдаачин тэрбээр камертай нь шууд залгаа 1,5 км гаруй газар доорх хонгилоор гарч зугтсан бөгөөд хонгилын нөгөө үзүүр нь хотын захын хаягдсан байранд оршдог байв. Хокин Гусмангы 1993 онд баривчилснаас хойш 20 жил шоронд хорих ял оноосон ч найман жилийн дараа нь зугтсан байдаг.
“Эль Чапо”шоронгийн 80 ажилтныг худалдан авч, оргосон. Гэмт хэрэгтэн угаалгын хувцастай фургонд нуугдаж, Мексикийн шоронгоос гарсан байдаг.
2016 онд цагдаа нар Эль Чапог Мексикийн 43 настай жүжигчин Кейт дель Кастильотой нэр холбогдмогц нь барьж авч чадсан. Үүий дараа АНУ, Мексикт Гусманы “Синалоа” онгоцонд мансууруулах бодис зөөвөрлөгчдийн хяналт тогтоох гэсэн дайн болж, Гусманыг Осама бен Ладены үхлийн дараа дэлхийн хамгийн аюултай эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнээр тооцжээ.
Forbes сэтгүүлийн 2011 оны мэдээллээр Хоакин дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад тэргүүн байр эзэлсэн байна. “Синалоа” хар тамхи зөөвөрлөгч бүлгийн тэргүүн байсан түүнийг олсон хүнд $5 саяыг өгнө гэж АНУ-аас амлаж байлаа. Энэ бол мансууруулах бодисын наймаачин гэмт хэрэгтнүүд дундаа хамгийн өндөр өртөг юм.
7. Аль Капоне: Хөрөнгө: $1,3 тэрбум
АНУ-ын зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн тод төлөөлөгч.
Аль Капоне нь тавилгын бизнесийн цаагуур Чикагогийн нутаг дэвстгэрт далдуур тоглоомын бизнес, хууль бус хил давуулах наймаа, гэмт хэргийн зуучлалын ажилд оролцож байв. Капоне өдрийн $1500-оор л Metropole тансаг зэрэглэлийн зочид буудалд таван өрөөтэй люкс өрөө түрээслэх хэмжээний баян нэгэн байлаа.
Капоне карьерынхаа ид оргил үед гэмт хэргийн гүрнийхээ тусламжтайгаар долоо хоногт л $100 мянгыг олдог байв. Мафийн тэргүүн мөнгөө татварт төлөхийг хүсээгүйээс болж шоронд орсон юм. Капоне шоронгоос гараад тэмбүү өвчнөөс үүдэлтэй зүрхний шигдээсээр 1947 онд Флорида дахь гэртээ өөд болжээ.
6. Аллен Стэнфорд: Хөрөнгө: $2 тэрбум
Аллен Стэнфорд алдарт санхүүч, сайн үйлстэн, мэргэжлийн спортын ивээн тэтгэгч тэрбээр луйврын хэргээр баривчлагдсан.
1993 оноос Стэнфорд нь Stanford Financial Group нэртэй санхүүгийн эзэн гүрний цорын ганц тэргүүн, эзэмшигч нь болжээ. Энэ байгууллага нь 2008 он гэхэд л $50 тэрбумын хөрөнгө эзэмшдэг байв.
2012 оны 06 дугаар сарын 14-нд Техасын тэрбумтанд санхүүгийн пирамид босгож, хөрөнгө оруулагчдад $7 гаруй тэрбумын хохирол учруулсан хэргээр 110 жилийн хорих ял оноосон юм. “Понци схем”-ийг зохион байгуулсан гэдэг тэрбээр энэ хэргээ хүлээн зөвшөөрдөггүй.
5. Леона Хелмсли: Хөрөнгө: $2 тэрбум
Леона Хелмсли-г Харамч хахирын хатан хаан гэж, түүний тухай кино хүртэл хийсэн байдаг.
АНУ-даа томд тооцогдох зочид буудалтай тэрбээр “татварыг зөвхөн жижиг хүмүүс л төлдөг” гэсэн дуулиант мэдэгдлээрээ алдаршсан. Хувийн хэрэгцээнийхээ зардлын татварыг төлөөгүйнхээ улмаас шоронд орсон. Леона гэрээслэлдээ нохойндоо $12 саяын хөрөнгө үлдээсэн гэдэг.
4. Карлос Энрике Ледер Ривас: Хөрөнгө: $2,7 тэрбум
Карлос Ледер хэмээх хэнд ч танигдаагүй машины уралдааны тамирчнаас Медельиний хар тамхины сүлжээг бий болгосон толгой эргэм амжилтын эзэн.
Колумбаас АНУ руу Зүүн Өмнөд Азиар дамжуулан кокаин хүргэдэг систем бий болгож, кокаиныг дундаж ангиллынхны авч болох хар тамхи болгосон. Багамын арлуудын Норманс-Кей арлыг дамжлага бааз болгож, өдөр бүр 300 кг мансууруулах бодис үүгээр өнгөрөөдөг байв.
Ледерийг АНУ-д 1970-аад онд дэгдсэн кокаины тахлын эцэг гэдэг. Ледер “эхний тун нь үнэгүй” гэдэг сурталчилгаа явуулах замаар кокаины хэрэглээг нэмэгдүүлж, Эскобартай нөхөрлөж, Гитлерийг шүтэж, үндсэрхэг сониноо хар тамхины ногоон өнгөөр хэвлэдэг байлаа.
Төр засагтайгаа жинхэнэ дайн зарлаж, 100 гаруй сэтгүүлч, хэдэн мянган цагдаагийн аминд хүрсэн. Одоо тэрбээр АНУ-д ял эдэлж байна. Бүх насаараа +135 жил гэсэн ял авчээ.
3. Хун Са: Хөрөнгө: $5 тэрбум
Бирмийн цэргийн дарга байсан Хун Са 1960-аад оны дунд үед 800 хүний бүрэлдэхүүнтэй армитайгаа ширэнгэн дунд алга болж, опиум тариалж эхэлжээ. Энэ ажилдаа бүхэл бүтэн хотыг дайчилж, Хун Са алдрын ид оргил үедээ дэлхийн героины нийт эргэлтийн ¾-ийг үйлдвэрлэж, дэлхийн хамгийн том героины худалдаачин болжээ.
Опиумын хаан, Үхлийн хунтайж хочтой Хун Са зүгээр ч хар тамхины худалдаачин бус, Бирмийн сөрөг хүчний удирдагчдын нэг байсан бөгөөд Мьянмар, Лаос, Тайландтай зэрэгцэн орших хувийн улс байгуулна гэдэг байлаа.
Төртэй тэрсэлдсэнийхээ төлөө 1969 онд браигдсан ч 1973 онд барьцаалагчдаар солигдон суллагдсан. 1985 онд гэхэд хар тамхи үйлдвэрлэгчид, босогчдын альянс өргөжиж, Шан муж бараг л Бирмийн автономит бүс болжээ.
АНУ-аас түүнийг авчирсан хүнд $3 саяыг санал болгож байсан юм. 1996 онд тэрбээр Бирмийн засаг захиргаанд өөрөө бууж өгсөн. Ингээд Рангунд тэнсэн хэмээх тансаг нөхцөлтэйгөөр аж төрсөөр 2007 онд өөд болжээ.
2. Амадо Карильо Фуэнтес: Хөрөнгө: $25 тэрбум
АНУ, Аргентин, Чили, Мексикт кокаины худалдаагаараа алдаршсан мексик эр. Колумбуудтай кокаины ид оргил үеэр ажиллаж байхдаа энэ бизнесийн туршлагыг хуримтлуулсан. Түүний бизнесийн нэг амжилттай алхам бол бэлэн мөнгөнөөс бүрмөсөн татгалзсан явдал байв. Мансууруулах бодисоо тараах хувийн сүлжээгээ ашиглан кокаины төлбөрөө авдаг.
1980-аад оны сүүлчээр колумбуудын энэ бизнес дэх нөлөө буурмагц овсгоотой Фуэнтес Мексикт өөрийн гэсэн Хуарессын картелийг бодож олсон нь өдрийн $30 саяын эргэлттэй том бизнес болжээ.
Картелийн паркт Перу, Болив, Колумб руу нислэг үйлддэг 700 гаруй онгоцтой. Түүний ажиллагаа удалгүй засаг захиргааны анхааралд орж, дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хүн болжээ. Тиймээс Фуэнтес 1997 онд гадаад төрхөө өөрчлөх гоо сайхны мэс засалд орсон. Гэтэл эмч нар алдаа гаргаж, өвчтөнийхөө аминд хүрээд, удалгүй өөрсдөө ч амиа алдацгаажээ. Дүү, хүү хоёр нь бизнесийг нь өвлөн авсан ч удалгүй бизнес нь суларсан юм
1. Пабло Эксобар: Хөрөнгө: $9-$30 тэрбум
№1 хар тамхины наймаачин бол Пабло Эскобар. Хамгийн ухаалаг, зохион байгуулалттай, хамгийн инновацилаг хар тамхины худалдаачин гэдэг.
Ядуу өссөн тэрбээр 1972 онд 23 насандаа хамгийн алдартай гэмт хэрэгтэн болсон. Өөр рүү нь дайрсан бүгдийг хөнөөж, 30 шүүгч, 400 гаруй цагдаагийн аминд хүрч, тэр ч бүү хэл Avianca-гийн рейсийн онгоцыг хүртэл дэлбэлж байсан удаатай. Үүний улмаас 107 энгийн номхон иргэн амиа алдсан. Түүний заавраар нийт 3000 гаруй хүний аминд хүрсэн гэдэг.
Эскобар ид цэцэглэлтийнхээ үед дэлхийн кокаины зах зээлийн 4/5-ийг хянадаг байлаа. Өөрөөр хэлбэл жил бүр $30 тэрбумын кокаин борлуулдаг гэсэн үг. Эскобар $9 тэрбумын хөрөнгөтэй болж, 1990-ээд оны сүүлчээр Forbes-оос гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтсан.
Хүн амын дэмжлэгийг авахын тулд Эксобар ядууст зориулсан байшин барьж, зам тавьж, цэнгэлдэх хүрээлэн хүртэл байгуулж байлаа. Мөн улстөрд хэсэг орж үзсэн.
АНУ-д шилжүүлэхээс айж, Колумбын засаг захиргаатайгаа тохиролцоод 1991 онд бууж өгч, тав туртай шоронд ял эдэлж байлаа. Гэсэн ч шоронд ялтай гэгддэг Эскобар шөнийн клубээр хэсч, хийдэг ажлаа хийсээр л байв.
Ингээд гэмт хэрэгтнийг жинхэнэ шорон руу шилжүүлсэн боловч амархан гэгч нь зугтаж дөнгөжээ. 1993 оны 12 дугаар сарын 2-нд Колумб-Америкийн тусгай ажиллагааны үеэр үхлийн шарх авсан байдаг.
Эскобарын тухай олон домог бий. Зарим нь түүнийг Медельиндээ хүндэт хүн хэвээр үлдсэн гэдэг бол зарим нь Паблог бус, ижилхэн хүнийг хөнөөсөн ч гэдэг. Тэр ч бүү хэл ууланд шөнө хүүхдүүдтэйгээ бүгж байсан Эскобар дулаацахын тулд $2 саяын бэлэн мөнгө шатааж байсан ч гэж ярьдаг байна.
Эх сурвалж: vestifinance.ru