Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №200 тоот зарлигаар геодезийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон тэмдгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр /2019.11.21/ гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор “Аварга геопроект” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Дорлигжавын Оюунцэцэгийг,
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор “Инженер геодези” ХХК-ийн захирал Чойжилын Цэрэнбат нарыг тус тус шагналаа.
Эх сурвалж: БХБЯ