Монгол Улсын, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын тавдугаар уралдаан эхэллээ.
Тус уралдаанд нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО гэх мэт гурван улсын 66 дуучин өрсөлдөж байна.
Уралдааны зохион байгуулагчаар БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран ажиллаж байгаа юм.
Уг уралдааны зорилго нь сонгодог урлагийг улам хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулж, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, залуу чадварлаг дуучдыг олон улсын түвшинд гаргахад оршиж буй юм.