Эрүүл амьдрахыг хүссэн хүн бүрийн мөрдвөл зохих таван дүрмийг Харвардын их сургуулиас гаргасан байна.
Улмаар 34 жилийн турш хийсэн судалгаагаар тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь эрүүл байхад хамгийн чухал дүрэм гэдгийг онцолсон төдийгүй дэлхий дахинд чанаргүй хоол ундны хэрэглээнээс үүдэлтэй өвчнөөр таван хүн тутмын нэг нь амиа алдаж байна гэнэ.
Хүмүүс урьдчилан бэлтгэсэн хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг ч эрүүл мэндэд нь чухал үүрэгтэй жимс, ногоо, самар болон үр тариаг бага хэрэглэж байна.
Мөн байнгын дасгал сургуулилт хийх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэйг онцолжээ. Учир нь хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн амиа алдах эрсдэлийг тогтмол дасгал хийдэг хүнтэй харьцуулахад 20-30 хувиар өндөр байгааг анхааруулав.
Түүнчлэн судлаачид насанд хүрсэн хүн долоо хоногт 150 минутын турш ямар нэгэн байдлаар идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна.
Дараагаар нь биеийн жингээ хэвийн түвшинд хадгалж, таргалалтаас зайлсхийхийг анхааруулсан төдийгүй өнөөдөр дэлхий дээр хэт таргалалттай 800 сая хүн амьдарч байна. 2016 оноос хойш хэт таргалалттай иргэдийн тоо гурав дахин өссөн аж.
Үүнээс гадна тамхины хэрэглээнээс татгалзах, дарс болон бусад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь эрүүл байхад нэн чухал гэжээ.