Ханиад томуу хүрсэн үедээ хурдан эдгээх гэж антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг.
Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг төдийгүй вирусээр үүсгэгдсэн ханиад томууг эдгээдэггүй байна.
Энэ мэтчлэн антибиотикийг мэдлэггүйгээр буруу хэрэглэх тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж сануулсаар байгаа бөгөөд антибиотикийн замбараагүй хэрэглээ нь дархлаа муудах гол шалтгаан болдог ажээ.
1 comment
Эмчийн заавраас гадна тухайн хүн ямар антибиотект мэдрэг вэ гэдгээ тодорхойлуулж байж, өөрт тохирсон антибиотекийг хэрэглэх ёстой байдаг гэдгийг нэмээд хэлчмээр байна. Хэдийгээр эмчийн заавар гэж байгаа ч тухайн хүнд яг ямар антибиотек тохирох вэ гэдгийг эмч бас мэдэхгүй шүү дээ. Нэг ёсондоо таамаг эмчилгээ хийж, МRSA гэдэг аюулд нэрвэгдүүүлээд байна. Тиймээс бүх хүн ялангуяа үр хүүхдүүдээ ямар антибиотект мэдрэг вэ гэдгийг тодорхойлуулж, тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй шүү.