Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-ийн Био ёсзүйн хөтөлбөрийн олон улсын шинжээч, сургагч багш нар тус сургалтыг удирдан явуулах юм. Энэ үеэр ЮНЕСКО-ийн Био ёсзүйн цөм хөтөлбөр, био ёсзүй, шинжлэх ухаан, технологийн ёс зүйн дэлхийн ба үндэсний хэтийн төлөв, био ёсзүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендерийн ойлголт ба ёсзүй, анги танхим дахь харилцаа холбоо, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, агуулга ба арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл явагдана.
Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш, профессорууд оролцож байгаагаас гадна төвийн болон алслагдмал дүүргийн ЕБС-иудын багш нар оролцож байна.
Дөрвөн өдөр үргэлжлэн энэхүү сургалтыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний коммис нь Монгол улсын ШУА болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна.