Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг мэдээлэл хийлээ
2019-11-18 16:111min

Ажлын хэсгийн мэдээлэл
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд боллоо.
Хуралдаанаар цаашид ажиллах чиглэлээ тогтоож, холбогдох хууль, зүйл, заалтын талаар лавлагаа мэдээлэл гаргахаар болов.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА