Иргэд арилжааны банкаар дамжуулан зээлээр орон сууц анх удаагаа худалдан авсан тохиолдолд 8 ба 18 хувийн хүүтэй гэж харгалзахгүйгээр орон сууцны хөнгөлөлт эдэлж, зургаан сая төгрөгийн буцаан олголт авахаар болж байна.
Эл журам нь 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Татварын багц хуулиар ирэх оны 1-р сарын 01-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын дээрх төгрөгийг авах боломж бүрдэх юм. Харин 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол орон сууцны хөнгөлөлтийн зургаан сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан ажээ.
Учир нь 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа болохоор хуучнаараа гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм.