Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “Чингис хаан одон”-ийн талаар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үедээ Ерөнхийлөгчийн хоригийн талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр хэлэхдээ “Монгол улсын Ерөнхийлөгч ҮХНӨ-өөр батлагдсан давхар дээлтэй 4 сайдын асуудал болон 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаар бэлтгэж байна” гэв.