Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд

2020-08-06 11:36
content_1

Хятад улс бол дэлхийн бараа эргэлтэд том үүрэгтэй оролцдог улс юм. Энэ улс жилд хэдэн тэрбум бараа, үйлчилгээ зарж борлуулж, худалдан авдаг. Тийм ч болохоор бүгдийг нь нарийн хянах боломжгүй. Энд хэдэн мянган нэгж сайн барааны хажуугаар чанаргүй,  гологдол болсон бүтээгдэхүүнд хэдэн зуун мянгаараа бий. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнүүд дотор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх саар бүтээгдэхүүнүүд маш олон. Тиймээс энэ удаад буу тулгасан байсан ч хүнсэндээ хэрэглээд хэрэггүй 7 бүтээгдэхүүнийг нь нэрлэж байна.

1.Сармис

Дэлхийн сармисны нийт зах зээлийн 80 хувийг Хятад дангаараа хангадаг. Эрдэмтдийн баталж байгаагаар хятад сармис пестицид, хүнд металл болон эрүүл мэндэд аюултай бусад бодисоор дүүрэн гэнэ. Энэ ногоог өөр улс руу илгээхийн өмнө хлорт норгодог нь барааны өнгө үзэмжийг удаан хугацаанд барих зорилготой.

2.Хар перец

Хамгийн түгээмэл амтлагчуудын нэг. Энэ амтлагчийг хямд болгохын тулд амархан нууж болох хольц нэмдэг. Үүнд цардуул, бүр шохой хүртэл ордог гэнэ.

3.Боловсруулсан мөөг

Давсалсан болон дарсан мөөгний ихэнх нь хятад гаралтай. Ийм мөөг хортой гэдэг яриа анх 2006 оноос гарсан юм. Бээжингийн ойролцоохон ургуулсан мөөгийг хүнсэндээ хэрэглэсний улмаас 16 хүн эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарсан. Хэргийн гол учир нь Хятадын зарим дүүрэгт агаарын бохирдлын түвшин өндөр байдагтай холбоотой.

4.Загас

Хятадаас авчирдаг загасанд өсөлтийн даавар, хүчтэй антибиотикууд өндөр тунгаар агуулагддаг. Үүнээс гадна ихэнх загасыг ус нь ихээр бохирдсон усанд санд үржүүлдэг байна.

5.Цоо байцай

Ихэнх фермерүүд байцандаа формальдегид цацаж, тээвэрлэлтийн ая даах болгодог. Ийм хүнсийг хэрэглэснээр арьс загатнах, хоол боловсруулах зам гэмтэх асуудалтай.

6.Ногоон вандуй

Хятадад 2005 оноос хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлжээ. Түүнийг шар буурцаг, ногоон будагч, метабисульфит натри хэмээх хортой консервантаар хийдэг. Сүүлийн бодис нь хорт хавдар үүсгэгч, бодисын солилцоо алдагдуулагч гээд хэрэглэхийг хориглосон юм. Ийм вандуйг чанахад амархан зөөлөрдөггүй, ус нь бүдэг ногоовтор өнгөтэй болдог.

7.Цагаан будаа

Хуурамчаар хийгддэг бас нэг бүтээгдэхүүн нь цагаан будаа. Төмсний цардуул дээр хуванцар хийж, зохих хэлбэр үүсгэнэ. Ийм будаа идэх нь гялгар уут идэж байгаатай адил зүйл юм. Тиймээс будааны хаяг шошгоо сайн уншаарай.

econet.ru