УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж, хэрэг нэлээн сунжирсны эцэст өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял сонсов. Хэрэг ийнхүү сунжрах нэг шалтгаан нь шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн асуудал байсан юм. Тэгвэл шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэрэг ч мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаад шүүхэд шилжсэн талаар хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун ярилаа.
Тэрбээр “Шүүхийн шинжилгээтэй холбоотой хэрэгт авагдсан баримтаас харахад шинжилгээний дээж авч, шинжилгээ хийсэн ажилтанд дарга нь амралт өгөөд явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийснээс анхны шинжилгээний хариу өөрчлөгдсөн. Хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотойгоор ямар ажиллагаа хийгддэг, хаанаас дээж авдаг гэх мэт асуусан асуултаас огт өөрөөр шинжээчийн дүгнэлт гаргасан.
Энэ хэрэгт холбогдсон хүмүүс нь шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд байсан учраас хуулиар хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Д.Гантулга гишүүний үрэх эрхээсээ татгалзсаны дараа дахин шинжилгээ өгөхөд анх өгсөн дээжний хариутай ДНК нь тохирч байсан. Шинжээчийн гэм буруугаас үл хамаараад шинжилгээний хариу таарч байсан учраас Д.Гантулгын хэргийг тусад нь шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шинжээчтэй холбоотой хэрэгт гурван хүнийг шалгаж байгаа. Бидний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан учраас энэ хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирогчийн талаас шинжээчээс хохирол гэм хор шаардах юм уу, яллах байр сууринаас хандахгүй гэж ярилцсан. Шинжээчтэй холбоотой хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаад шүүхэд шилжиж байна” хэмээн Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хохирогчийн талаас шинжээчээс хохирол, гэм хор шаардах, яллах байр сууринаас хандахгүй байгаа юм байна.
Н.Батаа