Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Өлгий сумын ерөнхий боловсролын тавдугаар ахлах сургуулийн орчмын хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд дээрх дэлгүүрүүдэд хямд үнэтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй, сургуулийн ойр орчимд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн албан шаардлагаар зөрчил арилгуулах, зөрчлийг таслан зогсоох үүрэг даалгавар өгсөн байна.