Нийслэлийн түргэн тусламжийн төв /103/-ийн удирдлагуудыг яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмчийнх нь хамтаар компаниудад ашиглуулах гэрээ байгуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Тодруулбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагуудыг өөрийн байгууллагын хөрөнгөнд бүртгэлтэй яаралтай тусламжийн авто машинуудыг жолооч, эмчийнх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэг болон манай улсад газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизик Монголиа” компанид ашиглуулах гэрээ байгуулсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.
Эрүүгийн цагдаагийн газраас тус төвийн дарга П, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А, ерөнхий инженер О нарыг албан тушаалаа урвуулан, хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээлэл өдөр тутмын сонинуудад гарч эхэллээ.