Монголын үндэсний их сургуулийн Уул уурхай машин тоног төхөөрөмжийн төгсөх курсийн оюутнууд цахилгаан машин зохион бүтээжээ. Автомашиныг бүтээхэд 16 оюутан дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан байна.
Нийт 7.2 сая төгрөгийн өртгөөр бүтсэн спорт загварын машинаа тэд диплом хамгаалалтын ажилдаа зориулжээ. Тэд машиныхаа эд ангид цахилгаан машинд хэрэглэгддэг тоног төхөөрөмж ашиглан , арьс, доторх салон, холболт гээд бүгдийг нь өөрсдөө угсарсан аж.
Оюутнууд энэхүү машинаа “Монголын инновацийн 7 хоног – 2017” үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр (2017.05.10) Сүхбаатарын талбайд танилцуулсан юм. Энэ үеэр эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, инновацийн төв, лаборатори зэрэг технологийн 50 гаруй байгууллага оролцжээ.
Гэрэл зургийг мэдээ.мн сайтаас