Дэлхийн томоохон нийгмийн сүлжээний нэг “Facebook” цахим төлбөр тооцооны системийн танилцуулгаа цахим хуудастаа байршуулсан байна. Танилцуулгад “Facebook Pay” систем нь нийгмийн сүлжээгээр илүү хялбар, хүртээмжтэй, аюулгүй арилжаа хийхэд тусална.
Мөн энэ системээр хийх төлбөр тооцоог “Facebook”, “Messenger”, “Instagram”, “WhatsApp” програмуудаар дамжуулан хийх боломжтой болж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст бизнесээ өргөжүүлэхэд, мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, зарж борлуулахад тусалж чадна гэдэгт итгэж байгаа хэмээн дурдагжээ.