УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноов.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан гурван удаа хойшилсон билээ.
2017 оны зургадугаар сард Б.Гантулгад хүчиндүүлсэн хэмээн 25 настай эмэгтэй гомдол гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй мөн гомдол гаргасан юм.