Мэргэжлийн хяналтын байгууллагын “Зөвлөгөө мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 651 албан бичиг хүлээн авав. Үүнээс хариутай 383 албан бичгийн 181-ийг шийдвэрлэсэн байна. Иргэдээс “Зөвлөгөө мэдээллийн төв”-өөр 10 гомдол, 1800-1286 дугаарын утсаар 20 гомдол хүлээн авч хяналтын нэгжид шилжүүлжээ.
Мөн 1800-1286 дугаарын утсаар холбогдсон 30 дуудлагад зөвлөгөө, мэдээлэл өгсөн бол мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар таван дуудлага ирсэн байна.