Өмнөд Солонгосын жүжигчин PSY-ийн Gangnam Style дуу 2012 онд дөнгөж гарсныхаа дараа алдартай болсон. Харин тэр шинээр “Gangnam Style-2” дууны клипээ бүтээж өчигдөр (2017.05.10)  YouTube  сувгаар үзүүлж эхэлжээ.

Эхний дуу нь I LUV IT нэртэй. Дууны клипэнд Pen-Pineapple-Apple-Pen дууг зохиогч япон хөгжимчин Пико-Таро оролцон тогложээ. Хоёр дахь роликийг New Face зохиомжийн клип юм байна. Дуучны видеог нэг хоног ч хүрэхгүй хугацааны дотор 500 мянган хүн үзжээ. Энэ нь PSY-ийн “4 x 2 = 8” нэртэй шинэ цомогт орж байгаа гэнэ. Түүний анх гаргасан Gangnam Style дуу YouTube сувагт 2.8 тэрбумын хандалт авсан юм.

Эх сурвалж: lenta.ru

М.ЭРДЭС

By updown

One thought on “Дуучин PSY “Gangnam Style -2” шинэ клип гаргалаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн