Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтоай автобус осолджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн Бор-Овооны давст гэдэг газар Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын нийт 46 зорчигчтой том оврын автобусанд 43 том хүн гурван хүүхэд зорчиж явжээ.
Уг автобус Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөр осол гарсан аж.
Ослын тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт 2019 оны арвэннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Эрүүл мэндийн төвийн гурав, нийт 11 алба хаагч, 45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Улмаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирчээ.
2 comments
Энэ автобуснууд хот хооронд хүн суулгаад их хурдтай явах юм. Саяхан 10 сарын сүүлээр Дашинчилэнгээс УБ ирэх замд 80-90 мильтэй яваад байхад лав л 3-4 автобус гүйцэж түрүүлээд бараагүй алга болж байсан. Ингэж болдог юмуу. Хянадаг газар байна уу.
ene het ih achaalal ydargaanaas bolj garsan osol bhaa 14 honogiin umnu Govi-Altairuu autobusaar ywahad 70s hetrvvlehgv ywj ochih shig bolson ih l udaan ywdag bolsiin bnlai