Нийслэлийн ЗДТГ, ИТХ, Нийгмийн бодлогын хороо болон Монсудар хэвлэлийн газар  “Хүүхдийн зохиол бүтээл туурвигч хэн бүхнийг дэмжих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх багш хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах” зорилго бүхий хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааныг зарласан билээ.

Энэхүү уралдаанд нийт 500 орчим бүтээл ирснээс бид бүхэн эцэг эх, хүүхэд, багш, мэргэжлийн редактор, зохиолч гэсэн хүмүүсийн оролцоотойгоор шүүн дүгнэсэн юм. Бид удирдамжид заасан чиг үүргээ баримтлахаас гадна хүүхдүүдийн санал, сэтгэгдлийг чухалчилсан гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн, хүүхдэд зориулан зохиол бүтээл бичих сонирхолтой хүн бүрд талархлаа илэрхийлье.

ШҮЛЭГ ТӨРӨЛД:

2-5 нас

1-р байр: П.Наранбаатар “Шилтэй загас”

2-р байр: Bebe Artist “Бамбарууш минь”

3-р байр: Д.Амарбаяр “Гэр бүл”

6-7 нас

1-р байр: Н.Сүхдорж “Мөн хачин аа”

2-р байр: Г.Ганболд “Халгай”

3-р байр: Ш.Бадарч “Тугалчин”

8-аас дээш нас

1-р байр: Х.Бадамлянхуа “Нуугддаг нар”

2-р байр: М.Цогтхун “Будаг”

3-р байр: Н.Энхтайван “Салхи чи хаана байдаг юм бэ?”

ӨГҮҮЛЛЭГ ТӨРӨЛД:

2-5 нас

1-р байр: Э.Амархүү “Бүжигчин нохой Банхар”

2-р байр: Б.Энхжаргал “Алаг цэцэгсийн хүрээлэн”

3-р байр: О.Сундуй “Алим”

6-7 нас

1-р байр: Х.Уранбайгаль “Гүзээлзгэнийн үнэртэй жаал”

2-р байр: Н.Цацрал “Шоколадан ханхүү, Нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь”

3-р байр: Д.Ану “Миний буржгар үстэй эгч”

8-аас дээш нас

1-р байр: А.Найгалмаа “Багадсан бээлий”

2-р байр: Д.Аззаяа “Өөр нүд”

3-р байр: Д.Мөнхжин “Ихэр хаад”

Жич: Шагналыг Нийслэлийн ЗДТГ-аас явуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны зөвлөгөөний үеэр гардуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн