Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд хайр дурлалыг өвчний бүртгэлд оруулж, албан ёсны F63.9 гэсэн өвчний дугаар хүртэл өгчээ. Тиймээс та дурласан бол өвдсөн гэсэн үг.
Мэдээж энэ өвчинд эмийн ургамлын ханд, антибиотикийн аль нь ч тус болохгүй. Хэдийгээр халдваргүй ч эмчлэхэд хэцүү өвчин юм.Энэ өвчний улмаас дадал зуршил, дур хүсэл хямардаг нь архидалт, хордох дон, тоглоомын донтой ижил шинж юм. Үнэхээр тийм гэж үү?
Эмнэлгийн хэллэгээр бол хайр дурлал нь хүний ухамсрын байдал өөрчлөгдөхийг хэлдэг. Энэ өвчний үед бусад өвчний адил шинж тэмдгүүд илэрнэ. Тухайлбал, хайрын объектынхоо талаар байнга бодож санах, гэнэтийн бодлогогүй үйлдэл хийх, сэтгэл санаагаар огцом унах, артерын даралт унах, нойргүйдэх, нойр муудах, толгой өвдөх, өөрийнхөө давуу талыг хэтрүүлэн үнэлэх, өөрийгөө өрөвдөх, харшил г.м.
Ялангуяа энэ өвчнөөр өсвөр насныхан илүүтэй шаналж, дэлхий ертөнцийг хар, цагаан, муу, сайн гээд хоёр хуваагаад эхэлдэг. Тиймээс шаардлагатай бол сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
1 comment
4 жилийн хугацаатай өвчин гэсэн шүү ккк