Сиднейн их сургуулийн цахим тооцоолуур машинтай тэмцээнд оролцохоор ирсэн Австралийн нэрт математикч Б.Торнтон “Үнэхээр гайхалтай. Хүний тархи ийм өндөрлөгт хүрнэ гэж би зүүдэлж ч байгаагүй юм байна” хэмээн дуу алдсан гэдэг.
Энэ бүсгүйн эцэг циркт ажилладаг, тэднийх олон ам бүлтэй, ядуу айл байжээ. Гурван настайдаа аавтайгаа хөзөр тоглоод хожсоноос нь хойш эцэг эх нь охиныхоо чадварт байнга л гайхах болсон гэдэг. Охин тооны цифрүүдийг амьд зүйл болгон нэрлэдэг байлаа.
Таван настайгаа олон оронтой тооны үйлдэл хийдэг болж, эцгийнхээ үзүүлбэрт оролцож, гэр бүлдээ мөнгө олоход нь тусалда болов. Охин арайхийн боловсрол олж авсан боловч улсынхаа мундаг эдийн засагчид, хүн ам зүйчидтэй хамтран ажиллаж, хэцүү бодлогуудыг нь бодоход тусалдаг болжээ.
Мэдлэгээ ашиглан тэрбээр улс төрийн сонгуулийн үр дүнгээс дэлхийн халуун цэгүүд дээрх цэргийн ажиллагаа хэзээ эхлэх, зогсох хугацаа, аливаа улсын дэглэм хэзээ өөрчлөгдөх гээд дэлхийн хэмжээний үйл явдлыг ч математик нарийн тооцооллоор гаргадаг болжээ.
1977 онд Далласын их сургуульд тэрбээр 50-хан секундын дотор 201 тэмдэг бүхий тооны 23 зэргээс язгуур гаргаж чадсан юм. Их сургуулийн компьютер түүний гаргасан үр дүнг үнэн болохыг нь баталсан байдаг. Гэвч компьютерээр үүнийг тооцоолоход минутаас илүү хугацаа орж байлаа.
Өдгөө цагт хүн бүр 7 686 369 774 870-ыг 2 465 099 745 779-ээр үржүүлбэл 18 947 668 177 995 426 462 773 730 гэсэн тоо гарахыг олж чадна. Гэхдээ үүнийг бодоход хэдий хэр хугацаа орох бол? Харин энэ эмэгтэй энэ тоог ердөө л 28-хан секундын дотор бодсон гэдэг. Хамгийн гол нь цээжээр шүү.
Энэ эмэгтэйн чадвар нас ахих тусам буураагүй нь олон эмчийг гайхшируулсан юм. Учир нь хүний тархины нейронууд цаг хугацааны явцад мөхсөөр энгийн хүн 60 насандаа хэтэрхий хүнд логик үйлдлийг хийх чадахгүй болдог.
Шакунтала Деви хэмээх энэ эмэгтэй Энэтхэгийн Бангалорт 1929 оны 11 дүгээр сарын 4-нд төрж, 2013 оны 04 дүгээр сарын 21-нд 83 насандаа өөд болсон. Насан эцэс болтлоо үр бүтээлтэй ажилласан юм.
2 comments
ХӨӨРХИИ ЭНЭ ХҮНИИГ АМЬД БАИСАН БОЛ МАНАИ ЭНЭ ДЭЭР БАИГАА ӨГЗӨГ ОФШОР ЖДУ УРВАГЧ ЛУИВАРЧИДАГИИГ ХЭЗЭЭ УСТАЖ АЛГА БОЛОХЫГ АСУУХ БАИСАН БИШ ҮҮ
гайхалтай