Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн II дайнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ шарилыг авахаар АНУ Хятадын талтай хэлэлцэнэ – updown.mn

Дэлхийн II дайнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ шарилыг авахаар АНУ Хятадын талтай хэлэлцэнэ

АНУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлага ирэх долоо хоногт БНХАУ-тай хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ үеэр Дэлхийн II дайны үед Хятадын нутагт амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг шилжүүлж авах асуудлыг ярилцлана гэж өчигдөр (2019.11.10) Пентагон мэдээлжээ.

Батлан хамгаалахын сайд Марк Эспер ирэх долоо хоногт Тайландын Бангкокт болох арга хэмжээний үеэр Хятадын батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэтэй уулзах юм байна. 1942-1944 онд Хятадын өмнөд нутагт АНУ-ын цэргийн анги Чан Кай Шигийн армитай хамтран Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайтаж байсан юм.

Энэ байлдааны ажиллагааг АНУ-ын түүхэнд “China-Burma-India theatre” гэж нэрлэдэг. Ирэх долоо хоногийн уулзалтын үеэр Эспер бас олон улсын хоригийг зөрчиж, Умард Солонгосын дэглэмд газрын тос нийлүүлж байгаа Бээжингийн эрх баригчдад шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Пентагоны тэргүүн энэ удаагийнхаа айлчлалаараа Сөүл, Манила, Ханой хотуудад ажиллах гэнэ.

Эх сурвалж: AFP

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн